Боловсрол

“Мон Од” компанийн герман хэлнээс орчуулж хэвлүүлсэн энэхүү ном нь одон орон сонирхогчид болон нийт уншигчдад эрт үеэс өнөөг хүртэлх астрономийн хөгжлийн талаар энгийн ойлголт өгөх зорилготой. Гариг, од эрхсийн тухай мэдээлэл, хүснэгтэд шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн тодорхой өгөгдлүүд орсон. Уг номын зохиогч нь Берлин дэх Аршенхолд Од ажиглах оргилын захирал, доктор Феликс Люнинг юм. Уг номонд оддын ба одны ордуудын нэрийг эртний монгол нэршлээр илэрхийлсэн нь Монголын уламжлал соёлыг хадгалахад хувь нэмэр оруулж буй. Түүнчлэн номын хавтаснаас монголын түүхнээ үлдсэн Оддын газрын зургийг харж болно.

Уг номыг дараах номын дэлгүүрээс худалдан авах боломжтой: Аз-хур, Интерном, Мажестик